Skip to main content

Фэйрви ХХК нь БНСУ-ын HIMPEL брэндийн албан ёсны дистрибьютерийн хувиар өндөр зэрэглэлийн орон сууцны инженерийн шийдлийг Монгол Улсад нэвтрүүлэх зорилтын хүрээнд өөрсдийн анхны томоохон хэмжээний агаар сэлгэлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь Алтан Жолоо Группийн хэрэгжүүлж буй тансаг зэрэглэлийн Śila Residence орон сууцны цогцолборт хэрэгжиж байгаа бөгөөд нийт 133 айлын агаар сэлгэлтийн иж бүрэн системийн угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Śila Residence нь Итали архитектурын шийдэл, орчин үеийн инженерийн технологийг хослуулсан өндөр зэрэглэлийн бүтээн байгуулалт бөгөөд оршин суугчдын тав тух, эрүүл орчныг бүрдүүлэхэд онцгой ач холбогдол өгч буй төсөл юм.

Төслийн хүрээнд HIMPEL-ийн Hueven EBN ERV (Energy Recovery Ventilator) дулаан солилцууртай агаар сэлгэлтийн системийг суурилуулж байгаа бөгөөд энэхүү шийдэл нь дотоод орчны бохирдсон агаарыг зайлуулахын зэрэгцээ гаднаас орж ирэх цэвэр агаарыг шүүж, дулааны алдагдлыг бууруулан эрчим хүчний хэмнэлттэй ажиллах давуу талтай.

Улаанбаатар хотын агаарын бохирдол, битүүмжлэл өндөртэй орчин үеийн барилгуудын нөхцөлд чанартай агаар сэлгэлтийн систем нь зөвхөн тав тух бус эрүүл амьдралын зайлшгүй хэрэгцээ болж байна. Иймээс Фэйрви ХХК нь олон улсын стандартад нийцсэн агаар сэлгэлтийн технологийг Монголын орон сууцны салбарт нэвтрүүлж, оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.

Бид энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж буй Алтан Жолоо Групп болон Śila Residence төслийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.