“Фэйр Ви” ХХКомпани нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
2021 оны 11-р сараас Өмнөд Солонгосын салбартаа тэргүүлэгч “Саммён Тех” компаний ухаалаг халаалтын систем Eco-Ondol -ийг үйлдвэрлэгч компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системыг айл өрхүүдэд суурилуулж байна. Бид дан ганц халаалт шийдэхээс гадна айл өрхүүдэд дулаалгын зөвлөгөө мөн өгдөг.
2024 оны 1 сараас эхлэн Өмнөд Солонгосын агаар сэлгэлтийн зах зээлийн 60%-ийг дангаараа эзэлдэг HIMPEL брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн эрхийг авч хамтын ажиллагаа эхлүүлсэн. Энэхүү ERV системийг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохидлоос сэргийлэх, айл өрх, албан байгууллагууд цэвэр агаараар амьсгалах боломжийг нэмэгдүүлж байна.