Агаар сэлгэлтийн салбартаа Солонгос улсад тэргүүлдэг HIMPEL үйлдвэрийн төлөөлөгчид энэ долоо хоногт Монгол Улсад, тэр дундаа Улаанбаатар хотод айлчиллаа. Тэдний энэхүү айлчлалын хүрээнд өмнө нь Монголд хэрэгжүүлсэн төслүүд, суурилуулалтын байдалтай газар дээр нь танилцаж, өндөр сэтгэл ханамжтайгаар нутаг буцлаа.
Төлөөлөгчид Монгол дахь зах зээл, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, болон хамтран ажиллагч байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг хийв. Үүний үр дүнд талууд хамтын ажиллагааны дараагийн шат руу шилжих, илүү өргөн хүрээтэй төслүүд хэрэгжүүлэх, технологи, мэдлэг дамжуулах зорилго бүхий төлөвлөгөө боловсруулжээ.
Түүнчлэн энэ оны 9-10-р сард HIMPEL-ийн зүгээс Монгол Улсад дахин ирж, агаар сэлгэлтийн системийн томоохон уулзалт, танилцуулга, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү сургалт нь салбарын мэргэжилтнүүдэд олон улсын шилдэг туршлагыг түгээн нэвтрүүлэх, хэрэглэгчдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.