БНСУ-ын №1 агаар сэлгэлтийн HIMPEL брэндийн оролцсон Seoul Living Design Fair 2026 олон улсын үзэсгэлэн 2026 оны хавар Сөүл хотноо зохион байгуулагдаж, тус арга хэмжээнд ФэйрВи ХХК-ийн төлөөлөгчид албан ёсоор оролцож, шинэ бүтээгдэхүүний танилцуулга болон нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Үзэсгэлэнгийн үеэр HIMPEL брэндийн шинээр танилцуулсан ERV ECO дулаан солилцууртай агаар сэлгэлтийн шинэ загвар, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агаар сэлгэлтийн шийдлүүдтэй газар дээр нь танилцсанаас гадна тус компанийн бүтээгдэхүүний шинэ чиглэл болох индукцийн плитка болон ахуйн зориулалттай бусад шинэ төхөөрөмжүүдийг анх удаа танилцуулсантай танилцав.
Мөн үзэсгэлэнгийн үеэр HIMPEL үйлдвэрийн ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийж, Монгол Улсын зах зээлийн онцлог, хэрэглэгчдийн хэрэгцээ, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон үр өгөөжтэй уулзалт боллоо. Уулзалтын үр дүнд 2026 оны хаврын улирлаас эхлэн HIMPEL брэндийн олон шинэ бүтээгдэхүүн Монголын зах зээлд нийлүүлэгдэх таатай мэдээтэйгээр айлчлал өндөрлөв.
ФэйрВи ХХК нь цаашид дэвшилтэт технологи бүхий, эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл дотоод орчны шийдлүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.