Skip to main content

Монголын барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн болох 38 дахь удаагийн “Barilga Expo 2025”-д “ФэйрВи” ХХК амжилттай оролцож, халаалт, агаар сэлгэлтийн дэвшилтэт төхөөрөмжүүдээ олон нийтэд танилцууллаа.

Манай компани үзэсгэлэнгийн А8 дугаарын стенд-д:

  • HIMPEL брэндийн амьсгалдаг байшин – дулаан солилцууртай агаар сэлгэлтийн системүүд

  • Eco-Ondol брэндийн шалны халаалтын шийдэл (350, 600, 1100 загварууд)

  • Цас хайлуулах систем болон Hueven, Huelette гал тогоо, ариун цэврийн өрөөний агааржуулалтын төхөөрөмжүүдийг
    сонирхуулж, зочдод бүтээгдэхүүнүүдийнхээ давуу тал, ашиг тусыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

“ФэйрВи” ХХК нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, эрчим хүчний хэмнэлттэй, хүний эрүүл мэндэд ээлтэй шийдлүүдийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Энэ удаагийн “Barilga Expo”-д оролцсоноор бид хэрэглэгчидтэй илүү ойр харилцаж, салбарын мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжуудыг нээж чадлаа.

📍 Стенд: А8 — Халаалт, агаар сэлгэлт
📸 Үзэсгэлэнгийн үеийн онцлох агшнуудыг хуваалцаж байна.