Фэйрви ХХК-ын удирдлагууд БНСУ-ын шилдэг бүтээгдэхүүн болох Eco Ondol брэндийн халаалтын систем үйлдвэрлэгч SAMMYUNG TECH компанид зочилж, КОТРА байгууллагаас зохион байгуулсан гадаад худалдааны гэрээнд хамтран гарын үсэг зурлаа.
Фэйрви ХХК нь 2021 оноос хойш SAMMYUNG TECH компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү уулзалт нь хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам боллоо.
Мөн уг айлчлалын онцлог нь — Eco Ondol системийг сүүлийн 10 гаруй жилийн турш ОХУ-д амжилттай нийлүүлж ирсэн Оросын талын төлөөлөгч оролцсон явдал байв. Ижил төстэй цаг уурын нөхцөлтэй орны туршлага, мэдлэгийг харилцан хуваалцсанаар, Монгол Улсад энэхүү технологийг илүү оновчтой нутагшуулах боломж нээгдэж байна.